Hi guys! I'm Alena ❤️
Education, Online marketing, Travel, Healthylife
Сайн байцгаана уу,
Намайг Алтантариагын Хандсүрэн гэдэг миний сошиал нэр Алена Монголиа. Би Америкийн Нэгдсэн Улсад Төслийн менежмент чиглэлээр Missouri State University-д мастерийн зэргээ хамгаалж байгаа, Дижитал бизнес эрхлэгч ба Дижитал Номадын гишүүн, Хатан холдинг компанийн АНУ- дахь албан ёсны төлөөлөгч хийдэг бүсгүй байна. Миний зорилго олон улсын томоохон хэмжээний төслүүдэд ажиллах, дэлхийгээр аялах, онлайн орчинд бизнесээ бүрэн автоматжуулах юм. Алена нь энэхүү сайтаараа дамжуулан дараах мэдээлэл зөвлөгөө үйлчилгээг таньд хүргэж байх болно.
АНУ-д хэрхэн тэтгэлэгтэй суралцах, та эсвэл хүүхдээ гадаадад сурахын өмнө нь хэрхэн бэлдэх хэрэгтэй байдаг вэ, ямар саад бэрхшээл хүндрэлүүд тулгардаг зэрэг бидэнд тулгардаг асуудлуудад шийдэл олж өгөх болон ментор үйлчилгээ.
21-р зуунд хамгийн эрчимтэй хөгжиж байгаа бизнес болох Dijital Enterprenuer болоход хэрэгтэй бүх бүх hard болон soft skill-үүдээ хөгжүүлэхэд хэрэгтэй мэдээлэл.
Гадаадад амьдардаг боловч эх орондоо үл хөдлөх хөрөнгөтэй болох чин хүсэл эрмэлзлэлтэй хүмүүсдээ Хатан Холдинг ХХК-иараа дамжуулан хамгийн оновчтой хөрөнгө оруулалтыг хийхэд нь туслана.



Бид нэг л дэлхийд амьдарч байгаа, бид дэлхийн иргэд болж чадна.
Дэлхийд сурч
Дэлхийд хөдөлмөрлөж
Бүх орны хүмүүстэй найзалж нөхөрлөж чадна.
Хүссэн газартаа амьдарч, дэлхийгээр бид аялаж чадна.
Зөвхөн чи өөртөө итгэсэн тохиолдолд бүх зүйл боломжтой.
Амьдралынхаа аялалын аз жаргалтай эзэн нь чи өөрөө байх болно.
Alena Mongolia 2025